Нүүрсний сонсгол явуулахгүй "ажил гацаасан" түр хороог татан буулгаж, шинээр ажлын хэсэг байгуулсан билээ.
Мөн шинэ ажлын хэсэг байгуулснаар нүүрсний гэх хэргээр "сонсгол" явуулах нөхцөл бүрдэнэ хэмээн харж байв.
Тэгвэл өнөөдөр 11 цагаас Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан УИХ-ын гишүүн Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, С.Ганбаатар, Т.Доржханд тэргүүтэй гишүүд багтсан ажлын хэсэг анхны хуралдаанаа хийнэ.
Хуралдаанаар, ажлын төлөвлөгөөгөө гаргаж, шинжээч томилох шалгуурыг гаргана.