Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан, хуульч О.Баасанхүү дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Ардчилсан намын гишүүд сөрөг хүчний үүргээ маш муу биелүүлж байгаа. УИХ-д 13 гишүүн яллагдагчаар татагдсан байна. Нүүрсний хэргээр Т.Аюурсайханы хэрэг шүүхээр хэлэлцэгдэж байгаа. Ардчилсан нам нүүрсний хулгайтай маш ширүүн тэмцэх ёстой. Шалдар, булдар юм хэрэггүй.
Зургаан тэрбум долларын асуудал яригдаж байна шүү дээ. Үүний төлөө ардчилсан намынхан дугарах ёстой.
Залуу хүмүүс гэдэг нь зөв гэсэн үг биш. Мэдлэгтэй, сэтгэлтэй байх хэрэгтэй. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарын хэсэг нөхөд манай намын гишүүд рүү нөлөөлж байгааг үгүйсгэхгүй. Нотлох боломж алга" гэв.
Д.Батчулуун