Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан болж байна. Энэ үеэр Ардчилсан намын даргын зөвлөх Н.Амаржин байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Намын даргын зөвлөхөөр ажиллаж байгаа залуучуудын оролцоог нэмэгдүүлье, мэдлэг боловсролтой, улс орноо гэсэн эрүүл сэтгэх залуучуудаа оруулъя гэдэг уриалгыг хэрэгжүүлээд явж байна. Сөрөг хүчний бодлого зайлшгүй хэрэгтэй байгаа. Би энэ намд харьцангуй шинээр орж ирсэн. 11 гишүүнтэй сөрөг хүчин хүчгүйдээд байсан уу, өөр ямар хүчин зүйл байсныг сайн мэдэхгүй байна.
Зөвхөн залуучууд гэлтгүй, бүх түвшиндөө дуугарах цаг болсон. Сөрөг хүчин болж гудамжинд орилоод хангалтгүй.
Төгрөгийн ханшаас шалтгаалаад шинэлэг бодлогуудыг хэрэгжүүлэхээс өөр сонголт байхгүй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)