Өнгөрсөн долоо хоногт АН-ын Үндэсний бодлогын хорооны хурлыг энэ сарын 28-ны өдөр Төрийн ордны их танхимд зохион байгуулахаар болсон тухай зарлаж байв.
ҮБХ-ны хурлаар тус хорооны гишүүдийг шинээр сонгон батламжлах, намын дотоод бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх, ҮБХ-ны шинэ бүтцийг танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Мөн намын ерөнхий нарын бичгийн даргаа томилно.