Мэргэшлийн үндэсний шаталсан бүтэцийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Мэргэшлийн үндэсний шаталсан бүтэц гэдэг бол манай улсын хувьд шинэ ойлголт. Харин боловсролоороо тэргүүлж байгаа улс орнууд энэ бүтцийг хийж чадсан учраас улс орнууд боловсролын салбарт амжилт гаргаж байна. Мэргэшлийн үндэсний шаталсан тогтолцоог боловсролын түвшинтэй уяна гэдэг нь хоёр настай хүүхэд цэцэрлэгт ороод, хоёр насандаа ямар ур чадвар эзэмших ёстой вэ, сургууль орох хүртлээ ямар ур чадвар эзэмшсэн байх ёстойг зааж өгч байгаа юм. Ийм ч учраас ЕБС-ыг бага, дунд, ахлах гэж хувааж байгаа.
Дэлхийн нийтийн боловсрол хувьсан өөрчлөгдөж, хөгжлийн шинэ шаардлага үүсэж байгаа учраас энэ тогтолцоо руу даруйхан шилжих ёстой.
Шаталсан тогтолцоог цоо шинээр болосвролын багц хуулинд оруулж ирж, Монголын боловсролтой уяж өгч байгаагаараа хамгийн том тогтолцооны шинэчлэл болж байна. Энэ бол хүн ямар насан дээр ямар ур чадвартай байх вэ гэдгийг зааж өгч буй замын луужин гэж ойлгож болно" гэв.
Сэтгэгдэл (1)