Монгол дахь Конрад Аренауэр сангийн суурийн төлөөлөгчийн газрын 30 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд өнөөдөр "Монголын ардчилал: Өчигдөр, өнөөдөр" сэдэвт чуулган боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "1990 онд Монгол Улсын ардчилсан үйл явц эхэлсэн. Энэ эхлэл маш зөв зүйтэй байсан.
Өнгөрсөн 30 жилд ардчиллын томоохон алхамуудыг хийж чадсан. Гэхдээ бид төдийлөн бэхжүүлж чадаагүй юм шиг байна.
Бидний ярьж байсан олон намтай, чөлөөт сонгууль явуулдаг, хувийн өмчийг дээдэлдэг, зах зээлийн эдийн засагтай болъё гэх зүйлс өнөөдөр Монгол Улсад байгаа юу гэвэл байгаа. Байхдаа хэлбэр төдий л байгаад байна. Өнөөдөр 30 жилийн ололт амжилт гэхээсээ илүүтэй, ямар алдаа дутагдал гарч байна вэ гэдгийг ярилцах хэрэгтэй. Өдөр бүр сайжруулж, засаж залруулж байх ёстой зүйл" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (5)