Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ахалж буй Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах Үндэсний хороо өнөөдөр хуралдаж, “Парис-2024” олимпын наадамд оролцох бэлтгэл ажлын явцын талаар Ерөнхий сайдад танилцуулав.
Засгийн газраас тус хороонд олимпын наадамд бэлтгэх ажилтай холбоотойгоор гурван тэрбум төгрөг шийдэж өгчээ. Тус хорооны дэд дарга, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ олимпын үзэл санаагаар дамжуулан нийгмийн бүх давхаргад нөлөөлөх эрүүл амьдралын хэв маяг, дадлыг бий болгох нь чухлыг дурдав.
Ерөнхий сайд “Олимпын наадмын бэлтгэл ажлыг одоогоос эрчимжүүлэх хэрэгтэй. Сэтгэл зовоосон асуудал допинг байна. Энэ талаарх мэдээллийг тамирчдад байнга өгч байх хэрэгтэй" гэв.
Сэтгэгдэл (1)