Ардчилсан намын "Үндэсний бодлогын хороо"-ны ээлжит бус хуралдааны тов гарлаа. Энэ талаар АН-ын ҮБХ-ны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь мэдээлэл өгөв.
Тэрбээр, "Л.Гантөмөр намын даргаар сонгогдсноос хойш зургаан сарын хугацаанд буюу өнгөрсөн 2020 оны сонгуулиас хойш ихээхэн хэл үгтэй байсан АН-ын үйл ажиллагааг жигдрүүлэхийн төлөө шат шатандаа чармайж ажиллаа.
Гантөмөр дарга долдугаар сарын 27-ны өдөр ҮБХ-г хуралдуулах, тус хороогоор хэлэлцэх асуудлын хүсэлт, жагсаалтыг ирүүлсэн. АН-ын үндсэн дүрэмд заасны дагуу ҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж, эдгээр асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан.
Бид бүхэн УИХ-ын хаврын чуулган завсарласны дараахан хуралдъя гэж байсан боловч найр наадам, олон хүмүүс ирцийн асуудалд нөлөөлөхөөс болгоомжилж, наймдугаар сарын 28-ны өдрийн даваа гарагт Төрийн ордоны их танхимд хуралдах шийдвэр гаргалаа.
Намын даргын хувьд ихэнх аймгуудаар явлаа, бүсийн зөвлөгөөнүүдийг хийлээ. Сонгууль болоход 10 сарын хугацаа үлдэж байна. Тиймээс АН-ын шат, шатны томилгоонууд хийгдэнэ.
Мөн анхан болон дунд шатны журамд өөрчлөлт оруулах, түүнийг батлах, ҮБХ-оор хэлэлцэж болох, гарах шийдвэрүүдийн талаар нээлттэй ярина.
Ярьж болох бүх зүйлээ ярьж, гаргаж болох бүх шийдвэрийг гаргана" гэв.
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (1)