Булган аймгийн Засаг даргад хаягласан өрх гэрийн дэмжлэг, эрүүл мэндийн тусламж, боловсролын тэтгэлэгийн чиглэлээр жилдээ олон тооны өргөдөл хүсэлт ирдэг байна. Холбогдох ажлын албаныхан багийн дарга нар судалгаа явуулсаны дүнд зорилтот бүлгийн зарим иргэдэд энэ төрлийн тусламжийг үзүүлдэг аж.
Өнөөдөр тус аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ олон жил өөрийн гэсэн орон гэргүй түрээсийн гэрт өрх толгойлон амьдарч буй 4-р багийн өндөр настан Ш.Нарантуяа, 1-р багийн иргэн Ё.Бямбасүрэн нарын нөхцөл байдлыг судлан үзээд өргөө цагаан гэр олгожээ.