Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн танилцууллаа. Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнөөдөр Мэдээлэл технологийн ажил үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг Засгийн газраас баталлаа.
Тогтоол дээр нэр бүхий 32 үйлчилгээний чиглэлд хамаарах программ хангамжийг огт хөгжүүлэхгүй байх шийдвэр гарсан.
Тухайлбал, Программ хангамжийн судалгаа авсан. Албан бичиг солилцооны систем гээд үзэхэд нийт 15 нэр төрлийн системийг хэрэглэдэг. Эдгээр системүүд хоорондоо нэгдэхгүй байсан. Цаашид энэ программуудыг нэгтгээд явах нь зохимжтой биш.
Иймд зах зээлд нэгэнт нэвтэрсэн, зах зээлд хэрэгжсэн программуудыг шууд авч хэрэглэх нь системийн аюулгүй байдал, тогтвортой үйл ажиллагаанд хамгийн том дэмжлэг үзүүлнэ.
Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас танилцуулсан үндэсний программ хангамжийн их дэлгүүр Mindgolia системд байрлуулаад байгаа. Энд тавигдаж байгаа программ хангамжууд шаардлага хангасан байгаа. Өнөөдрийн тогтоолын төсөл гарснаараа өөрсдийн ажилуулж буй хүмүүсээр шинэ программ хангамж хөгжүүлэхгүй байх шийдвэр гарч байна. Үүний хүрээнд төрийн, орон нутгийн байгууллагууд өөрсдөө худалдан авалтаа зарлаад, шаардлагатай программ хангамж, лицензүүдээ төсөвтөө суулгаад хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх бүрэн боломжтой" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)