МУИС, ОХУ-ын ШУА-ийн Хэл шинжлэлийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан “Түүхэн ба орчин үеийн монгол хэл, аялгуунууд, нийтлэг шинж ба хөгжлийн онцлог” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2023 оны наймдугаар сарын 14-18-ны өдрүүдэд боллоо.
Тус хурлын үеэр онцлох нэг үйл явдал болсон нь “Олон Улсын Монгол хэл шинжлэлийн нийгэмлэг”-ийг санаачлан байгуулж, ерөнхийлөгч болон хүндэт ерөнхийлөгч (1), дэд ерөнхийлөгч (4), удирдах зөвлөлийг (21) сонголоо. Хэл зохиолын хүрээлэнгээс хүндэт ерөнхийлөгчөөр академич Д.Төмөртогоо, дэд ерөнхийлөгчөөр Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Ж.Бат-Ирээдүй, удирдах зөвлөлд академич Л.Болд нар сонгогдлоо.