Монголын хүүхдийн оролцооны чуулган Төрийн ордонд үргэлжилж байна. Энэ үеэр ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хүүхдүүдийн дэвшүүлж буй саналуудыг бид нийгэмд хэрэгжүүлэх боломжтой. Тухайлбал, "Эрүүл хүүхэд-эрүүл ирээдүй" гэдэг аяныг хэрэгжүүлэх, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн оролцоог хангах, хүүхдийн сурч хөгжих, амьдрах орчныг сайжруулах зэрэг саналуудыг гаргаж байна. Мөн үүнд хүүхдүүд өөрсдийн оролцоог хангаад явъя гэсэн.
Өнгөрсөн жил хүүхдүүд өөрсдөө санаачлаад Олон улсын байгууллага, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Боловсролын яамтай хамтраад "Найз байя" аяныг өрнүүлсэн. Энэ аян бол үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг аян.
Өнөөдөр хүүхдүүд маань гурван чиглэлээр уриалга гаргаж байна.
- Нэгдүгээрт, үе тэнгийнхэндээ зориулж
- Хоёрдугаарт, эцэг эх, нийгэмд зориулж
- Гуравдугаарт, Төр засгийн хүмүүст зориулж
Өнөөдрийн энэхүү чуулганыг төр засгийн байгууллагын гэхээсээ илүү хүүхдүүд өөрсдөө хөтөлбөр, хэлэлцэх асуудал, уриалгаа гаргаад, нийгэмд юу хэлмээр байгааг өөрсдөө гаргах нь зүйтэй хэмээн үзэж байна. Бидний үйл ажиллагааг сайнтай, муутай л дүгнэж байгаа байх. Хүүхдүүдийн шүүмжлэлтэй хандаж байгаа зүйлд төр засаг анхаарал хандуулах хэрэгтэй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)