Допингийн хариуны талаар Бөхийн салбар комисс, Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Үндэсний их баяр наадамд дөрөв ба түүнээс дээш давсан бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авах хуультай. Энэ жил 512 бөх барилдсан. Үүнээс 32 бөхөөс шинжилгээ авсан, хариуг нэгтгээд илгээсэн.
Тухайлбал, нэг бөх допинг хэрэглэсэн гэдэг хариу ирсэн байна. Бөхийн нэрийг зарлах болоогүй, түүнд өөрт нь мэдэгдэнэ.
Өөрөө Б сорьцын шинжилгээнд орох эсэхээ шийднэ. Үүний дараа албан ёсоор хариуг зарлаж, арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэх юм. Хэрэв бөх өөрөө Б сорьцын шинжилгээнд хамрагдахгүй, А сорьцын хариуг хүлээн зөвшөөрч байна гэвэл олон нийтэд нэрийг зарлах боломжтой" гэв.
Сэтгэгдэл (4)