Хотын дарга Д.Сумъяабазар тайлбар өглөө.
Тэрбээр, "Манай хотын иргэд амьд явах эрхтэй. Би хамгаалах үүрэгтэй.
Тиймээс далан байгууламжийг зөрчиж барьсан, усны тухай хуулийг зөрчсөн ямар ч барилга байгууламжтай хайр найргүй тэмцэнэ. Энэ бол хүний амь нас, өмч хөрөнгөтэй холбоотой асуудал.
Хотод тулгамдаж байгаа асуудлыг үе шаттай шийдэх үүднээс "Эрдэнэс Баянбогд" төсөл амжилттай хэрэгжих ёстой. Улаанбаатар хотын ирээдүйн сайн сайхны төлөө, дэд бүтэц бүтээн байгуулалтын ажлыг хийхийн төлөө зориулагдах ёстой. Түүнээс биш хувь хүн Д.Сумъяабазартай ямар ч падлий байхгүй.
Уур амьсгалын өөрчлөлт болж байгаа цаг үед бид амьдарч байна. Далан байгууламж хийх эхний санхүүжилтийн хэмжээ 872 тэрбум гэсэн тооцоолол гарсан. 2040 он хүртэл 4.9 их наяд гэж гарсан. Тэгэхээр бүтээн байгуулалт бол хүн хүч, хөрөнгө мөнгө шаардсан ажил байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.
Гэр хороололд орон сууцыг төлөвлөхдөө 2-5 давхар байхаар хийнэ. Үүнийг албан ёсоор зарлана гэж бодож байгаа.
Албадан буулгах шийдвэр гаргасан байгаа барилгуудын удирдлагатай би уулзаагүй, мэдэх ч үгүй, таних ч үгүй" гэв.
М.Дэвээ
Сэтгэгдэл (2)