Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Гал түймэр, үер зэрэг цаг агаарын аюулт үзэгдлийн гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгахад гарсан зардлыг шийдвэрлүүлэх хүсэлт Улсын онцгой комисст хүргүүлжээ.
Эл хүсэлтийг үндэслэн улсын нөөцөөс гаргах бараа, материалыг хавсралтаар баталж, Засгийн газрын нөөц сангаас нэг тэрбум 820 сая гаруй төгрөгийг гаргахаар шийдвэрлэсэн байна.