Монгол Улсын Засгийн Газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр ЦХХХЯ-ны сайд Н.Учрал дараах шийдвэрийг танилцуулав.
Тэрбээр, "Монгол улсын Ерөнхий сайдын 1 тоот албан даалгаврын дагуу ЗГ-бн хуралдаанд Шил ажиллагааны хэрэгжилтийн талаар, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтүүд, барилга эзэмшигчдийн мэдээлэлийг нээлттэй мэдээллийн системд байршуулсан талаарх танилцуулгыг хийлээ.
Барилга, хот байгуулалтын яамнаас 2008-2023 оныг хамарсан улсын комиссын нийт 8,404 дүгнэлт ирүүлснийг өнөөдрөөс ил тод байршууллаа.
Аймгуудад 15 жилийн хугацаанд улсын комисс 165 ажиллаж 4,721 дүгнэлтийг гаргажээ.
Мөн 2004-2023 оны хооронд архитектур төлөвлөлтөд оролцсон 11,668 барилга, 3,941 эзэмшигчийн мэдээллийг ил болгож байна.
Үүнээс 35.92 хувь нь орон сууц, 21.92 хувь нь аялал жуулчлал, амралт сувилал, 13.59 хувь нь үйлчилгээний зориулалттай барилга бий.
Мөн голын ай сав газраар голын урсац дунд хууль зөрчин газар олгож, барилгыг Улсын комисс хүлээж авсны дүнд гамшигт хүний амь нас эрсдэж, эд хөрөнгөөрөө хохирсоор байна. Цаашид голын ай савд барьсан барилга байгууламжийг ямар үйл ажиллагааны хүрээнд хүлээж авсныг цахим мэдээллийн системээр харах боломжтой болсон" гэв.
М.Дэвээ