Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дараах мэдээллийг танилцууллаа.
Тэрбээр "Нийслэлийн засаг даргад шинээр газар олголтын захирамж гаргахгүй байх үүрэг өгсөн. Тусгай хэрэгцээний газар, нийтийн эдэлбэрийн газар, шугам сүлжээний болон ойн, усны сан бүхий газар хамгаалалтын бүсүүдэд хууль тогтоомж зөрчиж, газар олгож, эмэзшиж барилга барьсан асуудлуудыг судалж, хяналт шалгалт явуулахыг үүрэгжүүллээ. Мөн хэд хэдэн удаагийн давтамжтай болсон үер ус, гамшгийн талаарх шинжээчийн нэгдсэн дүгнэлт гаргахыг ОБЕГ-т даалгасан. Энэ дүгнэлтийн дагуу тодорхой байр байршилд баригдаж, усны урсацыг хумиж далан шуудуу босгосноос шалтгаалж ойр орчимд гамшиг осол учруулсан ААН, байгууллагуудаас хохирол нэхэмжилнэ.
Газрын харилцааг зохицуулж байгаа суурь хуулиудыг бүхэлд нь өөрчилье гэсэн агуулга бүхий тогтоолыг гаргалаа.
Улаанбаатар хотод өнгөрсөн 30 жилийн хугацаанд газар зохион байгуулалтын үндсэн төлөвлөлт бүрэн алдагдсан. Намрын чуулганаар газрын тухай багц хуулийг өргөн барина" гэв.
Д.Батчулуун