АН-ын гишүүд "Сахал" хочит Д.Эрдэнэбилэгээс байр, газраа авахыг шаардсан мэдэгдэл хийлээ.
"Ардчилсан нам байртай байсан шүү. Гэтэл намын үнэт зүйл болсон байрыг нь булааж аваад нураачихсан. Талбайн зүрхэнд сайхан шилэн байртай байсан. Тэндээ хуралдаж, цугладаг үнэт зүйлээ ярьдаг, олон ялалтыг авч ирсэн. Гишүүд мэдэж байгаа. Жижиг ч гэсэн 200 мянган гишүүний үнэт зүйл нь байсан. Өнөөдөр АН-д байр алга. Хоёр сонгуульд ялагдлаа. Энэ бас хамаатай. Өнөөдөр хуралдах газар алга, гудамжинд байр түрээслээд явж байна. Худалдаа хөгжлийн банк байр барьж өгнө гээд 10 жил боллоо. 2000 мкв талбай өгнө гэж хэлээд одоо хүртэл байхгүй. Гэрээний хугацаа хэдийн дуусчихсан. Энэ чинь хуультай.
Шүүхээр явахаар нам төлөөлсөн итгэмжилсэн төлөөлөгч алга гэдэг. Өнөөдөр бид намын даргатай болсон. Итгэмжлэх хүнтэй. Шат шатны үйл ажиллагаа явуулна. Байраа бид бүхэн авна. Худалдаа хөгжлийн банк талбай тойроод байшин бариад л байгаа, та бүхэн харж байгаа байх. Тэгээд АН-ын байрыг барьдаггүй. Одоо бид газраа аваад, өөрсдөө байшингаа барина. Тийм чадал 200 мянган гишүүнд бий.
Сонгууль хүртэл ХХБ гэрээнийхээ үүргийн дагуу байр гаргаж өгөх ёстой. Үүнийгээ ч нэхэмжилнэ. Хохирол бол 20 гаруй тэрбумаар яригдаж байгаа. 10 жилийн хохирлын асуудал яригдах учраас нэмэгдэх ч байх. Ардчилсан нам өмч хөрөнгөтэй болж чаддаггүй нь үнэн шүү дээ. Түрээсийн байраар явдаг залуус яадаг билээ, эд хөрөнгө цуглуулж чадахгүй, айл айлаар хэсээд л хамаг юмаа эвдээд л явдаг биз дээ. Яг л ийм. АН дотроо муудалцаж, эвдрэлцдэг дүр зураг үүнтэй л ижил. Бид маш том бүлэглэлтэй тэмцэж байгаа.
Бид ганц л хүнтэй, "сахал" Эрдэнбилэгтэй тооцоо хийнэ. АН-д хэзээ ч "сахал" Эрдэнэбилэг гэж хүн байгаагүй. Бүхий л амт шимттэйг нь тэр идсэн. 200 мянган гишүүнийг доромжлохгүй шүү, чи. АН-ын газрыг өгөөрэй, өгтөл чинь тэмцэнэ.
ХХБ банкныхаа үйл ажиллагааг л явуул, намын болно улс төрийн үйл ажиллагаанд битгийн оролц. Намын үнэт зүйлийг битгий булаа. Сахал Эрдэнэбилэгээс нэн яаралтай өгөхийг шаардсаар байх болно" гэв.
М.Дэвээ
Сэтгэгдэл (4)