Монголын улаан загалмай нийгэмлэгийн Үндэсний чуулган Хүүхэд, залуучуудын хөгжлийн төвд гурав хоног болж, өчигдөр өндөрлөлөө. Дөрвөн жилд нэг удаа болдог Үндэсний чуулганаар Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг томилж, “Стратеги-2030”, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийг баталсан юм.
Мөн өнгөрсөн дөрвөн жил хүмүүнлэгийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнав. Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Дэд ерөнхийлөгчөөр Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний тэргүүн Э.Ууганбаяр нар сонгогдлоо.
Үндэсний чуулганд 21 аймаг, 9 дүүргийн Улаан загалмайн хороо, тусгай чиг үүргийн УБТЗ ХНН-ийн Улаан загалмай хороо, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын төлөөлөл оролцсон юм.
Сэтгэгдэл (3)