Монголын нууц товчоог брайль үсгээр буулгаж, хэвлүүлэхээр болсон байна. Энэ талаар Чингис хааны өв соёлын хүрээлэнгийн захирал Н.Саруул хэлэхдээ, "Монголын нууц товчоо 2006 онд брайль үсгээр нийт арван хувь хэвлэгдэн ч хуудсаараа салж, тасраад бүрэн хэмжээгээрээ бүрддэггүй юм билээ. Учир нь брайл үсэг том хэмжээтэй тул нэг хуудас нь том хэмээгээр хэвлэгддэг. Мөн хүртээмждээ тааруулж, нэг хоёр хуудсаар нь тарааж уншдаг байж. Иймд 21 аймгийн төв номын санд зориулан Монголын нууц товчоог брайль үсгээр хэвлүүлэхээр бэлтгэлээ хангаж байна. Мөн нийслэлд зориулан нэгийг хэвлэнэ. Одоогоор Монголын нууц товчоог брайль үсэгт буулгахад А3 хэмжээгээр гурван боть болно гэсэн эхний тооцоо гарч байна” гэжээ.