Зайсангийн төмөр бетон гүүрийн өргөтгөл шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Одоогоор дулааны шугамын сувагчлал хийх ажлын хүрээнд дулааны шугамыг түр хугацаанд тасалсан. Усыг шавхаж цэвэр усны шугам татах ажил хийгдэж байна. Замын нөхөн сэргээлт хийх байгууллага цэвэр усны шугамын нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэж байна гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.