"Даншиг наадам-Хүрээ цам"-ын зохион байгуулалтын талаар мэдээлэл хийв. Энэ үеэр НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт хурдан морины уралдааны зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Энэ жилийн даншиг наадмаар хоёр насны буюу хязаалан, их насны морьдын уралдаан зохион байгуулна. Олон наадам давхцаж байгаа учраас хязааланг 1.4 км-ээр, их насыг нэг км-ээр богино зайд уралдуулахаар төлөвлөж байна. Өмнө нь нэг өдөр хоёр насны морь уралддаг байсан бол энэ жил иргэддээ хүртээмжтэй байлгах үүднээс наймдугаар сарын 5-нд хязаалан, 6-нд их насны морьдыг уралдуулна. Мөн жороо морины уралдааныг хоёр өдөр зохион байгуулна. Иргэд, олон нийтэд жороо морь унах, зураг авах боломжийг бүрдүүлсэн" гэв.