УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Намайг Хууль зүйн байнгын хороон дарга байхад Монгол Улс авлигын индексээр 72 дугаарт орж ирж байсан. Одоо 119 хавьцаа байгаа. Цаашдаа ч нэмэгдэх байх. Нэг нам олонх болоод сүүлийн найман жил авлига гаарсан. Өнөөдөр төрөөс төрж буй тэрбумтнууд төрөлжчихсөн. Дээр үед илжиг унасан 18 настай эмэгтэй хүн Европоос Ази хүртэл тайван зорчиж болохоор тайван байсан.
Төрийн сангуудаас төрсөн тэрбумтануудын хүүхэд дүүрэн мөнгө ачтан жип машинд суугаад сайд ч болж байна. Ийм л орчинд аж төрж амьдарч байна.
Ард түмний хувьд МАН гэдэг үг авлига гэдэг үгтэй адил болсон. Та нарт хийх хүсэл алга" гэв.
Д.Батчулуун