Үндэсний их баяр наадмын өмнө тэтгэмжүүдийг олгохоор болсон байна. Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан хүүхдүүдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт дахин гаргахгүйгээр наадмын өмнө авч байсан данс руу нь нөхөн шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
Түүнчлэн төрийн албан хаагчдын цалинг 2023 оны долдугаар сарын 1-нээс 26-50 хувиар нэмэгдүүлэхээр болов. Төрийн захиргааны байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл урлаг, биеийн тамир спортын салбарын төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалингийн доод хэмжээ нэг сая төгрөгт хүрч байгаа юм. Харин төрийн тусгай албан хаагчдын цалингийн зөрүүг арилгаж, дунджаар 242,000 төгрөгөөр нэмэгдэнэ.
Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалинг 30%-аар нэмэгдүүлж, энэ бүгдэд 1 их наяд төгрөг зарцуулагдах талаарх мэдээллийг ХНХ-ын яамны сайд Х.Булгантуяа мэдээллээ.