"Comedy Lab" клубийг үүсгэн байгуулагч, комедиан Д.Амартүвшин өөрийн гэсэн намыг байгуулсан байна. Тус нам нь "Монголын либертари нам" хэмээх нэртэй. Тэр албан ёсны хуулийн этгээдийн баталгаагаа өнөөдөр хүлээн авсан байна.
Тэрбээр энэ тухайгаа " Намынхаа нэрийг авчлаа! Энэ долоо хоногоос 800 хүний гарын үсгээ цуглуулж эхэлнэ! Монголд анхны үзэл санааны идеал нам байгуулахаар шийдэв" хэмээн өөрийн сошиал хуудсандаа нийтэлсэн байна.
Сонирхуулахад, уг нам нь
1. Эрх ашгаар биш цэвэр хязгаарлагдмал төр, чөлөөт зах зээлийн үзэл санаагаар нэгдсэн хүмүүсийн нэгдэл байх болно!
2. Том мөнгөтэй хүнээс хараат болохгүйн тулд зөвхөн гишүүдийн татвараар санхүүжинэ.
3. Олон гишүүн биш цөөхөн чанартай, үзэл санаагаа ойлгодог гишүүдтэй байхын төлөө ажилна.
Л.Сайнаа