УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр ИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Миний өргөн барьсан тэтгэвэртэй холбоотой таван хууль бий. Тэтгэврийг таван жил болгох нь амжилттай болсон. Мөн төрийн буруугаас болж хохирсон ахмадуудын тэтгэврийн зөрүүг буцаан олгох асуудлыг энэ хуулийн төсөлд тусгаагүй. Тиймээс зарчмын зөрүүтэй саналаар оруулсан. Гэтэл байнгын хороогоор дэмжигдээгүй.
Энэ бол иргэдийн буруу биш, төр засгийн буруу шүү.
Хамтын тэтгэврийн тухай хуулийг С.Эрдэнэ даргаас зөвшөөрөл авч өргөн барьсан. Энэ хуульд тэтгэвэр өвлөгдөх тухай асуудал орж ирж байгаа учраас тодорхой асуудал нь шийдэгдэж байгаа гэж үзэж байгаа. Дараагийн хууль бол тэтгэврийн индексжүүлэх тухай хууль юм. Дэлхийн 50 гаруй оронд энэ хууль хэрэгждэг. Илүү гарсан инфляцынх нь түвшинөөр тэтгэврийг нэмдэг хууль. Тэтгэвэр нэмж болно. Харин буцаагаад инфляцаар халааснаас нь бүх зүйлийг суйлчихаж болохгүй" гэв.
Д.Батчулуун