“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Авлигатай тэмцэх асуудалд сүүлийн жилүүдэд онцгой анхаарч байна. Авлига гэх энэ хорт зуршлаас Монголын нийгмийг эрүүлжүүлэхийн төлөө Засгийн газар, АТГ-аас тодорхой ажлуудыг хийж, тодорхой үр дүнд хүрснийг үгүйсгэхгүй байна.
Гэхдээ өнөөдрийн энэ хөтөлбөрөөс харж байхад зарим заалтууд Монгол Улсын батлагдсан хуулиудтай зөрчилдөж байна.
Хэдхэн сарын өмнө Төрийн албаны ёсзүйн тухай хуулийг баталсан. Улсын хэмжээнд 200 мянга гаруй төрийн албан хаагч байна. Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогоо мэдүүлдэг 100 орчим төрийн албан хаагч байдаг юм шиг байна. Энд зарлагаа мэдүүлнэ гэдэг асуудал орж ирсэн байна. Зарлагаа мэдүүлэхэд тодорхой хэмжээ байх уу, ер нь шаардлага байна уу? Энэ талаар дараагийн хэлэлцүүлгийн явцад анхаарах ёстой шүү" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)