“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батжаргал үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Авлигатай тэмцэхэд нийгмийг соён гэгээрүүлэх ажлыг идэвхтэй явуулж, хөтөлбөрийн гол агуулга үүн дээр төвлөрөх ёстой. Хоёрдугаарт, ил тод байдлыг хангуулах ажлыг чухлаар авч үзэх ёстой. Эдийн засагт төрийн оролцоог хязгаарлах, бууруулах чиглэлээр тодорхой зүйлүүдийг тусгах ёстой.
Заяагдмал баялагт тулгуурласан орлогоор Монголын төр амьдарч байна. Энэ баялгийн ашиглалтад олон нийтийн оролцоог нь хангуулах эрх зүйн орчинг нь бүрдүүлж өгөх ёстой.
Гуравдугаарт, нийтэд хүртээмжтэй, хямд өртөгтэй санхүүгийн эх үүсвэрийн асуудал байна. Энийгээ яаж шийдэж байна вэ? Улс төрд нөлөө бүхий хүмүүсийн оролцоог сайн хязгаарлах шаардлагатай байна" гэв.
Д.Батчулуун