“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Хөтөлбөрт олон чухал зорилт тусгасан байна. Улс төр, хувийн сектерт, алсан хараа, нам, УИХ-ын хөтөлбөртөө ч бизнес дэх төрийн оролцоог төгсгөе гэж төлөвлөсөн. Авлигатай тэмцэх гол үндэс нь энэ. Гэтэл энэ хөтөлбөрт уг санааг огт тусгаагүй байна. Уг нь энэ санаа ноён нуруу нь байх ёстой.
Манайх 15.7 их наяд ам.долларын эдийн засагтай гэж бодоход төсвийн зарлага 37.8 хувь байна. Гэтэл дэлхийн жишиг 16 хувь байна. Үүнээс харвал нийт эдийн засгийн 50 хувь нь төрийн гараар эргэлдээд байна. Ийшээ яаж хүрэх юм бэ гэдэгт квот тавьж, зорилт тавих хэрэгтэй.
Гурван байнгын хороогоор дамжаад гурван жил хийсэн ажлаа тайлагнах гэж байна. Манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийн хэрэгжилт тааруу байна. Эрүүгийн хуулинд эрүүдэн шүүх ялыг томъёолж оруулахдаа конвенциос өөрчилж оруулсан, тодорхойлолтыг зөрүүлчихсэн байна" гэв.
Д.Батчулуун