УИХ-ын чуулганы хуралдаан 10 цагт эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2022.12.30- ны өдөр, Засгийн газар 2023.01.18-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2022.10.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.06.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нарын гишүүдээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар төлөвлөж буй бодлого, арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсох
- Бусад