УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж байр сууриа илэрхийлж, үг хэллээ.
Тэрбээр "Хямд болохоор тэр шатахууныг төрийн өмчийн компаниуд, нийслэлийн нийтийн тээврийн компаниуд авдаг. Тэр нь хар утаа хаядаг. Хоёрхон жилийн өмнө замын хажуу талын гэрлийн шон 50 см хүртлээ тас хар байсныг санаарай. Одоо байхгүй болсон, тэр хүнд фракц чинь 1 метрээс дээш дэгддэггүй юм.
Бид нар түүгээр амьсгалдаггүй, бидний хөтөлж яваа алдрай үрс амьсгалж, өвддөг юм. Хүүхдүүд өвчнөөс салахгүй, удаан шаналж байгаагийн гол шалтгаан энэ шүү дээ. Нүүрснээс ч хортой.
Хоер мянга хэдэн онд ч билээ, хоёр гурван орос үүргэвч, пүүзтэй Улаанбаатар хотын вокзал дээр буусан гэж байгаа юм. Гэтэл одоо Сингапурт амьдарч байна.
Биднийг өвтгөн өвтгөн, хохироон хохироон жилд 100 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаад явж байна.
За яахав, би нэг зүйлийг л хэлж байгаа юм. Аудитын дүгнэлтээр Чойрт үйлдвэр байхгүй гээд гарчихсан байна шүү дээ. Үйлдвэрлэлд хохирол учруулж байна гээд байгаа хүмүүст хэлэхэд тэнд очиж, зураг аваад нэг үйлдвэр надад үзүүлчих юм бол би тэмцэлээ больчихъё л гэж байна. Ийм асуудалтай зүйлийг оруулж ирээд хэлэлцэж байгаад харамсаж байна. Гэхдээ би хоёр жилийн өмнө асар их мөнгөний эсрэг зогсож ялсан.
Өнөөдөр ялагдаж байна. Ялагдалын шалтгаан нь Ц.Анандбазар, Б.Баттөмөр гэдэг хоёр нөхөр ярьж явсантай холбоотой. Миний тэмцлийг хүчгүй болгож байгаа юм.
Гэхдээ тун удахгүй ийм хортой бүтээгдэхүүний эсрэг тэмцэж байсан юм байна гэдгийг Монголын ард түмэн мэднэ. Тэгэхэд би ялна" гэв.
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (1)