Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн 2023 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар гишүүн Б.Баттөмөр байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, "Манай их хурал энэ асуудлыг их шуурхай хэлэлцэж байна. Их сайн байна. Бүх асуудалд л ингэж хандах ёстой байгаа юм. Үүнээс л ард түмний хардлага гэдэг зүйл үүсээд байна. Өнөөдөр энд уул уурхайн сайд нь алга, байж байх ёстой шүү дээ.
Цэцийн дүгнэлтийг 14 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Яагаад зургаахан хоног болгож шавдуулаад байгаа юм бэ. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гаргуулж болно шүү дээ.
Үйлдвэрлээд яваад байгаа юм чинь үнэн, худал ч гэсэн нэг юм байгаа байх. Түүнийг бас үзэж болно оо доо, тэр нь байхгүй.
Ядуу буурай орнуудад очиж мөнгө угаадаг л нэг схем л дээ.
Африкийн хэдэн орнуудаас хөөгдөөд манайд ирчихсэн. Ингэж яарч хэлэлцдэг нь хардлага төрүүлж байна. Үүнд нэг аюултай зүйл байгаа. Хүний биед сөрөг нөлөөгүй гэвэл татварынхаа асуудлыг ахиад ярих байх. Нөлөөтэй бол хориглох асуудал ярих ёстой. Монголын агаар дуслын замаар өвчлөгсдийн тоо бол дэлхийн дунджаас 10 дахин их, нас барагсдын тоо 4 дахин их байгаа. Үүнд хуурамч гэгдээд байгаа шатахууны асуудал орно. 2015-2021 он хүртэл 200 орчим тэрбум төгрөгийн онцгой татвар улсын төсөвт орох боломжийг алдсан байна. Хүлээгээд авчих юм бол онцгой татварын хэмжээ 20, 30 хувиар буурна. Хоёрт шатахуун импортлогч компаниудыг л лобби гээд байна. Эд чинь л онцгой татвараа төлж байгаа шүү дээ" гэв.