Гандантэгчэнлин хийдэд шавилан суудаг хүүхдүүд бэлгийн дарамтад өртөж, хүчирхийлүүлсэн мэдээллийн талаар УИХ-ын дэд дарга С.Одонтуяа болон "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-ны зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Э.Цэцэгсайхан, Р.Оюун-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа хэлэхдээ, "Шашны сүм хийдэд хүүхдийн хүчирхийллийн асуудал гарсан нь цөөн тохиолдол биш. Үүнд нухацтай хандах шаардлага үүсэж байна. Шашны сургуульд сонголт байдаггүй учраас маш их хэрэг, хүчирхийллийн асуудал нуун дарагдсан байдалтай байгаа. Хууль хяналтын байгууллага мөрдөх ажиллагааг сайн явуулаад таслан зогсоох ёстой. Бидэнд хүнлэг энэрэнгүй байхыг зааж, номлодог хүмүүс өөрсдөө хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байгаа нь жигшмээр зүйл. Тиймээс аян өрнүүлэхээр боллоо" гэв.