УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Ч.Номин сайд та сая Сүүлийн 20 жилд соёлын бодлого алдагдсан гэж маш хариуцлагагүй үг хэллээ. 23 жил бие даасан Соёлын яам байхгүй байсан ч соёлын бодлого алдагдаагүй.
Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяанд байхдаа өнөөдрийн та бүхний ажиллаж байснаас хавьгүй илүү түвшинд ажиллаж байсан.
Шинээр байгуулагдсан театрт нь 100 жилээ тэмдэглье гэхэд ширээ, сандал ч байхгүй. Орон нутагт биентэйгээ уулзах, соён гэгээрэх газар нь ганц Соёлын төв байдаг юм. Улаанбаатар хотынх шиг олон газар байдаггүй юм аа гэдгийг гурван жил шаардлаа. Танайх яамнаас ганцхан Улаанбаатар хотод хийж байгаа ажлаа соёлын ажил гэж яриад байх юм.
Соён гэгээрэх ажил нь Соёлын төв байдаг юм.
Монгол хүүхдүүд гадаад контентыг тогтмол гар утсаар үзэж байгаа учраас хэлээ мартаж байна. Монгол ахуй, Монгол дотортой хүн болох бодлого алдагдаж байна. Улс орны хамгийн гол үндэстэн байх дархлаа нь хэл соёлын асуудал. Хүүхдүүд өнөөдөр англиар хэлд орж байна, монгол хүүхэд үзэх үндэсний контент алга. Ажил хийгдээд байгаа л гэдэг хэзээ вэ. Хууль батлагдсанаар энэ ажил сайжрах юм уу, ажлууд хийгдэх юм уу. Хүүхдүүдээ, орон нутгийн иргэдээ соён гэгээрүүлэх ажил чинь хийгдэхгүй байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)