УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Монголын төрийн тогтолцооны асуудлыг авч үзэхгүй бол болохоо байлаа. Намын харъяаллаар аливаа асуудлыг шийддэггүй босоо тогтолцоо Монгол Улсад газар авлаа.
Ардчилсан намын найман аймаг аймгийн ИТХ-д олонх болоод Засаг даргаа томилсон. Гэтэл Ерөнхий сайд нь жил болоод л засаг даргыг нь солидог боллоо.
Цахим инноваци, Соёлын яам хоёр одоо хүртэл учраа олохгүй явна. Хэдэн дарга нар томилох гэж бүтэн гурван жил боллоо. Ардын намаас сонгогдсон аймгууд дээр соёлын мэргэжилтэнг аваачаад томилчих юм. Болосвсролын багц хуульд мөн л босоо тогтолцоо яригдаж байгаа. Бид нэг Монгол юм уу, энэ олон намын Монгол юм уу. Тогтолцоо нь өөрөө яаж явах юм бэ. Энэ асуудлаа яаралтай цэгцэлмээр байна. Мөн Монголын бүх хуулиудад өөрчлөлт оруулахаар оруулж ирнэ. Хууль болгоныхоо ард сантай. Татвар төлөгчдийн мөнгөөр бүх салбарыг хөгжүүлнэ гэвэл бүтэхгүй" гэв.
Д.Батчулуун