Засгийн газрын хуралдаанаас гарасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Эдийнг засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнөөдөр манай яамнаас хоёр асуудал засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлсэн. Эдийн засгийн тогтворжуулах Засгийн газрын тогтоолыг оруулсан. Энэ жил эдийн засгийн өсөлт 6 орчим хувьтай гарчих болов уу гэсэн бодолтой байна. Зургаадугаар сарын 19-ны байдлаар инфляц 10.2 хувьтай байна. Тавдугаар сарын эцсийн байдлаар валютын нөөц 3,9 тэрбум ам.доллар байна. Төсөв тодотгож төсвийн зардлыг 1,8 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн. Энэ нь эргээд долларын эрэлтийг 300 орчим сая доллараар нэмэгдүүлэх байх гэсэн тооцоо хийсэн.
Үнэ тогтворжуулахын тулд нийлүүлэлт хийх, яаж өрсөлдөөнийг бий болгох вэ гэдэг бодлогын арга хэмжээг авна. Ингэснээр бараа бүтээгдэхүүний үнэ буурах боломжийг хангаж өгнө.
Уул уурхайн биржийг бүгдээрээ л бүтэхгүй гэж ярьж, нэлээд олон хүн эсэргүүцэж байсан. Гэсэн ч энэ бол үр дүнтэй байгаа. Урьд нь алдагдаж байсан валют Монгол Улсдаа үлдэж байна. Үүнтэй адил Хөдөө аж ахуйн биржийг байгуулах хэрэгтэй. Энэ биржийг байгуулъя гэж хэлээд упаж байгаа. Намар Яармаг худалдаануудыг зохион байгуулах зэрэг иймэрхүү ажлуудыг сайн хийх ёстой" гэв.
Д.Батчулуун