Засгийн газрын хуралдаанаас гарасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Эдийнг засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнөөдөр манай яамнаас хоёр асуудал засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалтын хэмжээ 2011-2012 онд дээд түвшиндээ очсон. Түүнээс хойш Оюутолгойн хөрөнгө орууллатаас бусдыг эс тооцвол хөрөнгө оруулалтын хэмжээ хангалтгүй байгаа. Энэ нь эргээд манай улсын эдийн засгийн өсөлт, ажлын байрыг бий болгоход нөлөөлж байгаа.
Иймд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулаа зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
Дөрөвдүгээр сарын 14-нөөс хойш 65 хоногт бүх хэлэлцүүлэгүүдийг хийж, зохион байгуулсан. 120 гаруй байгууллагаас санал авсан. Нийтдээ 695 санал ирсэн. Үүнээс 60 хувийг хуулинд дусгасан. 20 хувийг тусгаагүй. Үлдсэн 20 хувь нь сэтгэгдэл маягийн санал байсан.
Хөрөнгө оруулагч нарын гомдол 16 жил шүүхээр явсан тохиолдол Монгол Улсад байна.
Дунджаар 6,2 жилийг шүүх дээр зарцуулдаг. Энэ нь хөрөнгө оруулагч нарыг үргээж буй хэрэг. Тиймээс энэ хуулийн хүрээнд Хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдвэрлэх зөвлөл гэж байгуулна. Үүнээс гадна хөрөнгө оруулагчид өөрсдөө хүсвэл арбитраар явах боломж нээгдэнэ. Мөн шүүх нээлттэй байхаар оруулж ирсэн.
Дараагийн нэг зүйл бол, хөрөнгө оруулахад саад бэрхшээл учруулдаг зүйлийг бүгдийг нь авч байгаа. Дэлхийн улс орнууд бүгд хөрөнгө оруулалтыг татахын төлөө өрсөлдөж байгаа.
Төрийн шалгалт жилд хамгийн их дээ хоёр л байна гэж хуульчилж оруулна. Хураамжууд гадаад, дотоодын ААН-д ялгаатай байсныг болиулсан. Бид наадмаас өмнө Эдийн засгийн форумын үед энэ хуулийн талаар танилцуулахыг зорьж байна" гэв.
Д.Батчулуун