Хөгжлийн банкны хэргийн гэм буруугийн шүүх хурал 47 дахь өдрөө үргэлжилж байна. Уг шүүх хуралд нийт 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийг яллагдагчаар татсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг олонхоороо гаргасан шийдвэр буюу Засгийн газрын тогтоолоор шүүгдэж буй. Түүний шүүх хурлын үеэр хэлсэн үгийг хүргэж байна.
Тэрбээр "Би энд өөрийнхөө тухай яриад яах вэ дээ. Би энэ хугацаанд прокуроруудыг зөндөө хүндэлсэн. Та нарыг ажлаа хийдэг юм байх, хийгээд ороод ирсэн юм байх гэж бодоод хүндэлсэн. н.Онолт прокурорт баярлалаа. Зарим нь яагаад алдаагаа засахгүй гүрийгээд байдаг юм бэ. Захиалгатай юм уу.
Та нар өнөөдөр шүүхийн танхимд захиалагчаа хэлж чадахгүй ч гэсэн хэзээ нэгэн цагт захиалагчаа хэлэх болно. Монголын хууль тэгж өөрчлөгдөх ёстой. Монголыг хуулийг бид тэгж өөрчилнө.
Хүнийг хэлмэгдүүлж байгаа яллагчдыг өөрсдийг нь маш өндрөөр яллах ёстой. Миний хувьд өөрийгөө хаацайлах зүйл байхгүй. Ямар нэг буруу зөрүү зүйл хийгээгүй. Хахууль авч, өгөөгүй. Засгийн газрын шийдвэрээр л буруутгаж байгаа.
Нэгдүгээрт, Хүн нь байвал хэрэг нь олдоно гэдэг.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүнийг хэрэгтэн, ялтан болгочхоод дараа нь юу хийдэг юм бэ. Миний эхнэрийг гадагшаа явах гэж байхад нь буудал дээр саатуулсан. Хагас сайн өдөр АТГ-т аваачиж байцаана гэж дарамталдаг. Хоёр сар манай эхнэрийг дуудахгүй байгаа юм.
Миний амьдралд мартагдашгүй өнгөрсөн олон он, сарууд бий.
Норовынхон бол хүмүүжилтэй, сурлагатай хэмээн аймагтаа яригддаг хүмүүс. Би долоодугаар ангиасаа тоосгоны заводод ажиллаж анхны цалингаа авч байлаа. Би өлөн зэлмэн өсөөгүй. Хүний аз жаргал байрны квадратаас хамаардаггүй юм хулгайч нараа. Яах гэж байгалийн баялгийг хулгайлаад байдаг юм бэ. Би ийм зүйлийг үзэж чаддаггүй. Тийм ч учраас би үгээ хэлдэг" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)