Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Шинжлэх Ухааны Академитай хамтран "Монгол Улс дахь эрүүгийн бодлого: эдүгээгийн байдал, шийдвэрлэвэл зохих асуудал" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг зохион байгуулж буй. Уг хэлэлцүүлгийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай Эрүүгийн хуулийн талаар цөөн хором ярилцлаа.
Тэрбээр "Нийгмийн хөгжлийн хурдацтай уялдаж, эрүүгийн хууль тогтоомжоор нийгмийн эд эс, харилцаанд оролцолдогчдын хамгаалалтуудыг тогтоодог. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хууль бол нийгэмд тэгш шударга амьдрах үндсэн хамгаалалтын баримт бичиг. Сүүлд батлагдсан эрүүгийн хууль 2015 онд батлагдаж, 2017 оноос мөрдөж эхэлсэн. Зургаан жилийн хугацаанд хэрэгжилтийн үр нөлөөнд яамнаас хэд хэдэн удаагийн судалгаа хийгдсэн.
Ялын бодлогод эерэг үр дүнгүүд гарсан. Үүний зэрэгцээ шинэ объектуудыг Эрүүгийн хуулиар хамгаалах шаардлага гарч байна.
Виртуал хөрөнгийн тухай эрүүгийн хуульд хамгаалалт тогтоох шаардлага байна. Мөн санхүүгийн зах зээлд үгсэн тохирч, үнэ ханшид өөрчлөлт оруулж байна. Иймд эрүүгийн хуульд тодорхой өөрчлөлтүүдийг системд оруулах эсэхийг эрдэмтэн судлаачмд ярьж байна" гэв.
Д.Батчулуун