МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдэрийг танилцуулж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Анужин Нийгмийн даатгалын тухай багц хуулиййг хэлэлцсэн талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Бид нийгмийн бүхий л төлөөллүүдийг хамарсан уулзалт хийсэн. 21 аймгийн 11 аймагт нийгмийн даатгалын багц хуулийг танилцуулж, уулзалт хийсэн. Нийт 30 мянга орчим иргэдээс энэ хуулийн талаар саналуудыг авч, багцалж ажлын хэсэг дээр нэгтгэсэн. Долоон жилийг таван жил болгох асуудлыг иргэдийн зүгээс их тавьсан. Энэ хуулийн зарчим бол шударга байх учраас дараалсан таван жилээр бодохдоо төлөх дээд таазыг нь бид тогтоож өгсөн.
Монгол Улсад өнөөдөр 223 мянга орчим малчин байгаа. Үүний 20 орчим хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Хамрагдалт ийм бага хувьтай байгаа. Малчин өөрөө нийгмийн даатгалаа төлөх юм бол улс 50 хувийг нь төлж өгнө гэх чухал заалт энэ хуулийн төсөлд орсон.
Энэ нэг талдаа нийгмийн даатгалын сангийн бүрдүүлэлтийг дэмжих, нөгөө талдаа малчид ирээдүйнхээ баталгааг хангах чухал суурь заалт юм" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)