УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Сонгуулийн хуульд эмэгтэйчүүдэд ээлтэй зүйл заалтууд орж чадсан. Иймд парламентын сонгуульд эмэгтэйчүүдээ бэлтгэх маш чухал. Энэ нь бүлгийн гишүүдийн гүйцэтгэх ажил юм. Хууль тогтоогчийн хувьд миний бие эмэгтэйчүүдийг дэмжсэн чухал заалтуудаа оруулсан. Тийм учраас үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж энэ сард Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооныхоо чуулганы хуралдуулж, тэргүүнийхээ ажлыг хүлээлгэн өгнө.
Манай нам шинэ сэтгэлгээ, шинэ арга барилаар залуу үеээ чиглүүлэх нь чухал.
Мэдээж намд гурван үеийн хэлхээс байна. Эмэгтэйчүүдээ парламентын сонгуульд бэлтгэх чухал ажил руу бид орох ёстой" гэв.
Д.Батчулуун