Ардчилсан намын Улсын Их Хурал дахь бүлгийн зарим гишүүдийн санаачилгаар, Үндэсний Бодлогын Хорооны гишүүд “Нэг МОНГОЛ” хөдөлгөөнийг үүсгэн байгуулжээ.
Намынхаа эв нэгдэл, намын үйл ажиллагааг дэмжин шинэ шатанд гаргах, гишүүдээ чадавхижуулах зорилгоор байгуулагдсан энэхүү хөдөлгөөн нь “Бүтэн Ардчиллын төлөө” уриан доор нэгдсэн байна. Нэг МОНГОЛ хөдөлгөөний тэргүүнээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Н.Ганибал сонгогдлоо.