УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2023 оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Найман жил нүүрс нь байдгаараа байсан, хулгайтайгаа тэмцээд байгаа юм алга. Хүүхдийн мөнгийг 9 хувьд буцааж өгнө гэнэ, хүүтэй нь өгөөрэй. Та бүхэн асуудалд яаж ханддаг бэ гэдэг эндээс эхлээд мэдэгдэж байгаа. Анги дүүргэлт маш хүнд болсон. Нэг ангид 50-60-уулаа, засан хүмүүжүүлэх шиг л байгаа. Тэнд ямар сургалт байх вэ дээ.
Хамгийн муу материалаар хамгийн муу сургууль, цэцэрлэг барьж байна. Улс орнууд хамгийн чанартай барилгыг хүүхдэд зориулж барьдаг. Төрийн хэмнэлтийн хууль орон нутагт л үйлчилж байна. Сайд дарга, нар тарган цатгалан явж байна.
Хулгайтай тэмцээд байна гэдэг ч тэмцээд гийгүүлээд байгаа юм алга. Том хулгайч нар чинь шалгагдахгүй байна. Сэргэлт, сэргэлт л гэх, хил гааль сэргэсэн юм алга. Найман жил нүүрсний хулгай чинь явсан байна. Сонгууль дөхөхөөр жаахан юм тараах нь" гэв.