УИХ-ын энэ хаврын чуулган долдугаар сарын 7-ны өдөр хаахаар төлөвлөжээ. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар "Ирэх долдугаар сарын 7-ны өдөр чуулган хаахаар төлөвлөж байгаа учир чухал хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг яаравчлах чиглэлд Байнгын хороонд шахаж ажиллах шаардлагатай" гэв.