УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Тувааны асуултад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хариуллаа.
Тэрбээр "Цаашид төсвийн тогтвортой байдлыг хангахын тулд эрхзүйн хувьд томоохон шиэнчлэл хийж, тодорхой хязгаар зохицуулалтыг хийх ёстой гэж үзэж байна. Төрийн албан хаагчийн цалингийн шинэчлэл хийх, ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгаж, 10 хувиар нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгө болоод халамжийн зардалтай холбоотойгоор 1.8 их наяд төгрөгийн асуудал орж ирж байгаа.
2023 оны төсвийг баталж байх хугацаанаас хойш төсвийн орлого давж биелэсэн.
Орлого нэмэгдэх боломж бололцоо гарсантай холбогдож энэ нэмэгдлийг бий болгож байгаа. Иргэдийн бодит орлого 5,9 хувиар буурсан тул орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна" гэв.
Д.Батчулуун