УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Сангийн яамны гаргаж байгаа мөнгөний бодлогууд болохгүй байна. Мөнгөний үнэ цэнэ, инфляцийг Монголбанк хариуцах ёстой нь үнэн. Юмны үнэ нэг, хоёр дахин нэмэгдчихээд байхад юун инфляц нэг оронтой тооруу оруулах вэ. Юмны үнэ өмөөд байгаа гэдэг чинь Монгол төгрөгний үнэ суларчихаад байгаагийнх шүү дээ.
Монгол Улс инпортын хамааралтай улс. Валютаар маш их зүйлээ гадаадаас авдаг. Зөрүүлж юм үйлдвэрлэхгүй байна.
Үйлдвэржилтийг төсвөөр дэмжих бодлого ерөөсөө байхгүй байна. Хувийн хэвшлийнхнийг ч дэмжих бодлого алга" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)