УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ.
Тэрбээр "Ойрын өдрүүдэд хоёр жагсаал хийнэ. Маргааш Үндсэн хуулийн цэц дээр очиж жагсаал хийнэ. Хоёр жил тэмцэж байж хуурамч шатахууны хуулийг хүлээн авсан. Гэтэл Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэж хүлээн авсан байна.
Хуурамч шатахуунаар ард иргэдийн машины бинзен хөдөлгүүрийг эвдэлдэг. Дээрээс нь тэр хүнд металлаар бидний алаг үрс амьсгалж хорддог. Үүнээс 80 тэрбум төгрөгийн ашиг олдог. Энэ хуулийн эсрэг тэмцэж байж батлуулсан.
Үндсэн хуулийн цэцийн ажилчдын цалинг би ярьж байгаад 3 сая төгрөгийн цалинтай болгосон. Гэтэл сүүндээ цадаагүй муу сайн төлөгнүүд 80 тэрбумийн ашиг руу харж, тэндээс авлига авах гэж энэ хуулийг оруулж ирж байна. Би маргааш ганцаараа ч хамаагүй жагсана. Машинаа эвдүүлдэг, алаг үрсээ хордуулдаг ард түмэн хамт очиж жагсвал жагсана биз. Үүний эсрэг ясаа цайтал тэмцэнэ. Тиймээс маргааш Үндсэн хуулийн цэц дээр очиж сүүндээ цадаагүй төлөгнүүдтэй үзэлцэнэ.
Хоёр дахь жагсаал. Нийгмийн даатгалын багц хуулийг яаралтай хэлэлцэх талаар ажиллах зайлшгүй шаардлага гарч байна. Долоон жилээр тэтгэвэр тогтоолгосон ахмадууд 150 мянган төгрөгөөр хохирдог байсан. Харин долоодугаар сарын 1-нээс тэтгэвэр нэмэгдэхэд 250-300 мянган төгрөгөөр хохирдог болох нь. Тиймээс энэ жагсаалыг зургаадугаар сарын 19-ны 12 цагт жагсаал хийнэ. Ахмадууд ирээрэй" гэв.
" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)