УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа үг хэллээ.
Тэрбээр "Үндсэн хуулийн цэц гэдэг байгууллага өнөөдөр ямар байгууллага болчихоод байна вэ. Шүүхийн тухай хуулийн холбогдох заалтуудыг түдгэлзүүлсэн. Үүнд ямар лобби яваад байна гэж хардаж байна. Уул уурхайтай холбоотой том маргаан байгаа гэсэн.
Шүүхийн тухай хууль Үндсэн хуулийн тухай заалтуудыг зөрчсөн тухай олон удаа байр сууриа илэрхийлж байсан. Гэтэл Үндсэн хууль зөрчөөгүй гэх дүгнэлт гаргачихаад хуулиудын заалтыг түдгэлзүүлж байна.
Энэ нь Үндсэн хуулийн цэцийн асуудлыг УИХ-аар хэлэлцэх шаардлага үүсэж байгааг илтгэж байна. Зургаан сарын хугацаанд УИХ, Үндсэн хуулийн цэцтэй нийлж юу хийх гээд байгаа юм бэ. Үүнийгээ ард түмэндээ хэл" гэв.
Д.Батчулуун