Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Боловсролын зээлийн сан нээлттэй ил тод болсонтой холбоотой үүссэн асуудлын хүрээнд төрийн болон төрийн өмчийн хуулийн этгээдүүд тэтгэлэг, зээл тусламж олгох асуудлыг нэг мөр шийдэх нь зүйтэй юм байна. Боловсон хүчнийг бэлтгэх сургалтын тэтгэлэг, зээл зэрэг нь Боловсролын зээлийн санд үйл ажиллагаа нь явах шаардлагатай хэмээн үзсэн. Дэлхийн топ их дээд сургуулиудад олгох тэтгэлэг, түүний сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд тодотгол хийгээд дахин өнөөдрийн батлагдаж буй системээр энэ шалгалтыг явуулна. Цаашид боловсролын зээлийн үйл ажиллагааны журмыг тодорхой болгож, УИХ-аар тогтоол баталж оруулах нь зүйтэй гэж үзсэн. Монгол Улсад хэрэгцээтэй байгаа мэргэжлийг төсөв батлагдах хугацаатай зэрэгцэн олон нийтэд мэдээллэдэг болно.
Мөн өнөөдрийн хуралдаанаар долоодугаар сарын 9, 10-нд зохион байгуулагдах Эдийн засгийн форумын зохион байгуулалтын талаар ярилцлаа. Гадны хөрөнгө оруулагчид дотоодын ААН-үүдийн хоорондын үйл ажиллагаа харилцааг илүү дэмжих үүднээс Монгол Улсын Засгийн газар оролцоно.
Гуравдугаарт, зөвшөөрлийн хууль хэрэгжиж эхэлсэн ч зарим зохицуулалт оновчтой хэмжээнд хийгдэхгүй байна гэх гомдол ирсэн. Иймд наймдугаар сарын 1-н гэхэд тусгай зөвшөөрлүүд бүрэн цахимжсан байх үүрэг чиглэл өгсөн. Бүрэн цахимжжаагүй тусгай зөвшөөрлүүдийг байхгүй болгох арга хэмжээг авна" гэв.
Д.Батчулуун