УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа.
Тэрбээр "УИХ-ын эмэгтэй гишүүдийг 40 хувь болгоно гэх санал гаргасан. Уг санал байнгын хороонд дэмжлэг аваагүй, харин УИХ-аар гишүүдийн олонхын дэмжлэг авсан.
Энэ асуудлаар намын бүлэг хуралдаад эмэгтэйчүүдийн квотыг дэс дараатай нэмэгдүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн. Иймд анхны төслөөр буюу 30-аас доошгүй байх гэснийг дэмжсэн.
Нам эвслийн нэрийн жагсаалтад орох 48 хүн дотроо 1:1 гэдэг зарчмыг хэвээр нь үлдээх талаар санал нэгдсэн. Бүлгийн олонхоор уг шийдвэрийг гаргасан. Мэдээж эмэгтэй гишүүд дэмжээгүй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)